Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
1 сарын 22, 2020

Нэгэн бүлийн таван хүний амь нас эрсэдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 21-ний 05:55 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хорооны задгайд суух  57 настай эрэгтэй  Э, 34 настай  эрэгтэй Д,   31 настай эмэгтэй  О,  10 настай эрэгтэй С, 1 сартай эрэгтэй Д нар таван 5 ханатай гэртэйгээ шатаж нас барсан байна. 

Галын нөхцөл шалтгаан, гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжлэхийг анхаарулж байна.