УИХ-ын гишүүд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Учрал: -Оюуны өмчийг айлын шоовдор хүүхэд шиг үзээд өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд орж ирээд "Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу?” гэж асуудаг. Энэ хууль эцсийн хэлэлцүүлгээр батлагдавал материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн мэргэжлийн үнэлгээчид бий болж, барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ. Оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой.
Б.Бат-Эрдэнэ: –Олон улсын гэрээ конвецтэй нэгдсэнтэй уялдан ямар хэмжээний зохион байгуулалт хийгдэх вэ? Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хчиээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагдадаг. Гэвч оюуны өмч патентыг нь авч чаддаггүй юм байна.
Н.Учрал: -Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр элссэн. Гишүүн орны хувьд утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах конвенц, бүтээгдэхүүний ашигтай загвар, шинэ бүтээгдэхүүнийг баталгаажуулж буй Парисын хэлэлцээрт нэгдсэн орон гэдэг утгаар шинэ патент зөвшөөрөл баталгаажаад явдаг. Шинэ төрөл дасгал гаргаж байгаа бол тэр онцлогоо харуулсан бүтээлээ Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн газарт бүртгэлээд явах боломжтой. Дэлхийн оюуны өмчийн газраас "Танай улсын хоёр эрдэмтэг шинэ технологио явуулсан. Америкийн хоёр компаниас хөрөнгө оруулах хүсэлт ирүүлсэн. Монгол Улс инновацийн индексээр 14 байр урагшилсан. Танай төр засгийн удирдлагууд баярлаж байгаа биз дээ гэсэн. Баярлаж байгаа гэсэн, энэ ч утгаараа хуулийг баталж өгч байгаа.