УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. Гишүүн Д.Дамба-Очир СЗХ-ны гишүүдийг томилох саналыг тавьсан бол гишүүн Л.Болд тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх асуудал нийгмийг талцуулж байгааг онцоллоо. Гишүүн Ж.Батзандан "Гадаад харилцааны нөхөд хар тамхины наймаа хийдэг боллоо. Энэ асуудлаа байнгын хороон дээр сонсох цаг болсон. Германд баригдсан нөхөд дээрээс зохион байгуулсан гэж байна. Дээрээс хэн зохион байгуулдаг вэ? Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс гадаадын компаниудад ажиллахы хориглох хуулийн төсөл боловсруулан өргөн барина" гэлээ.
Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараагаар хэлэлцэх асуудалдаа орлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ.