Энэ жилийн 2-р сард Испанийн Валенсиа хотод эхэлсэн Дэвис Капийн наймны нэг финалд учираа таарсан Германы баг Испанийн багийг 2-1-ийн харьцаатай тэргүүлэн шөвгийг дөрөвт үлдэхэд ганц хожил авахад хангалттай байсан юм. Хоёр багийн дараагийн тоглолт Александ Зверев болон дэлхийн чансааны №1 Рафаэл Надал нарын хооронд өрнөж Рафаэл Надал өрсөлдөгчөө 6-1 6-4 6-4 – ийн харьцаатай хожиж цувралыг тэнцүүлсэн.
Шийдвэрлэх тоглолтод Дэвид Фэррэр 7-6, 3-6, 7-6, 4-6 -ийн харьцаатай Филлип Колшрэйбэрийг хожиж Дэвис Капийн шөвгийн дөрөвт цомыг эзэмшигч Францын багтай учираа таарсан байна. Францын баг Италийн багийг 4 дэх тоглолтод Лукас Поулиэ 2-6 6-1 7-6 6-3 – ийн харьцаагаар Фабио Погниниг хожин шөвгийн дөрөвт гарч ирсэн юм.
Мөн шөвгийн дөрөвт Хроват Казахстаныг 3-1 -ийн харьцаатай, АНУ
Бельгийг 3-0 харьцаатай тус тус хожи хоорондоо учираа таарсан билээ.
Шөвгийн дөрөвийн тоглолтууд энэ оны 9 дүгээр сарын 14-16 ны хооронд
болох хувиартай байгаа юм.