Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгийг БХ-ын сайд Н.Энхболд хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Өнөөдөр бид химийн зэвсэг болон бүлэгт сум хэрэглэсэн тохиолдолд дайны гэмт хэрэг гэж тооцохоор байна гэж ойлголоо. Энэ талаарх ойлголтыг ГХЯ-наас өгч, мэдээллээр хангах шаардлагатай гэлээ.
БХ-ын сайд Н.Энхболд:
-Энэ талаарх НҮБ-ын зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна. ГХЯ-наас ирүүлсэн ёстой шинэ мэдээ мэдээлэл, олон улсын хэмжээнд болж байгаа үйл явдлыг тухай тухайд нь хууль тогтоогч, бодлого боловсруулагч нарт өгч байх ёстой хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-НҮБ дээр хэлэлцсэн асуудлаас гадна Монгол Улсын нэгдсэн орсон конвенциудын хэрэгжилтийг бид олон улсын экспертүүд дээр тайлагнаад, нөгөө экспертүүд нь заалт бүрээр зөвлөмж гаргадаг. Гэтэл тэр зөвлөмж ХНХЯ дээр очоод дуусдаг. Гэтэл бодлого гаргах ёстой хүмүүс нь авч чаддаггүй. Тухайлбал, Албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох суурь конвенцийн талаар зөвлөмж өгсөн байдаг. Засгийн газарт өгч байгаа зөвлөмжүүдийг орчуулж амжихгүй бол УИХ-ын Тамгын газарт өгчихмөөр байна. Гол голыг нь УИХ-ын Тамгын орчуулаад гишүүдэд өгөх юм.
Ийнхүү гишүүд уг төслийг хэлэлцэн дэмжив.