Цэргийн бүртгэл нийслэлд 2 дугаар сарын 7-ныг хүртэл орон сууц, гудамжны хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт бүртгэлийн явцтай танилцаж, дүүргийн Цэргийн штабын дарга нар мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар цэргийн бүртгэл нийслэлд 60 гаруй хувьтай, дүүргүүдэд 68-70 гаруй хувьтай байна.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэл ирэх баасан гарагт дуусах тул иргэдийг үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
- Иргэн-18-50 нас
- Дээд офицер /генерал/-65 нас хүртэл
- Ахлах офицер-60 нас хүртэл
- Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл