Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд коронавирусний халдварын сэжигтэй нэг хүнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан. Тухайн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэхдээ иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Онцгой kомисс хуралдаж байна.
Холбоотой мэдээ