Цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байгаа. Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд, мөн “Мод тээвэрлэхийг журамлах тухай” Булган аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналт шалгалтаар хууль бусаар мод бэлтгэсэн долоон гэмт хэрэг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна.