"Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага 2020.02.19-ний өдрийн 05:14 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.