Самбо бөхийн Ази тивийн АШТ өнөөдөр өндөрлөнө
5 сарын 13, 2018

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Монгол Улсад гурав дахь удаагаа болж буй тивийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, БНАСАУ, Афганистан, Иран, Япон, Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг 14 орны тамирчид өрсөлдөж байна. Азидаа 25 дахь удаагаа болж буй энэ тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай улсын тухайд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль аваад байгаа юм. Харин эх орондоо болж буй энэ тэмцээний өсвөрийн ангиллаас манай улс гурван алт, гурван хүрэл медаль аваад байна. Насанд хүрэгчид өнөөдөр зодоглож дуусна.

А.ДЭЛГЭР