Гэрэлт гудамжаар зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ
5 сарын 13, 2018

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгосон. Иймд энэ оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн баасан гаригийн 20:00 цагаас даваа гаригийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм. Тиймээс тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Даваа гарагаас баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин баасан гарагийн 20:00 цагаас эхлэн ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болсон байна.

А.ДЭЛГЭР