Монголбанкны статистик мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард банкууд 634 зээлдэгчид 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс 42.6 хувь нь хөтөлбөрийн зээл байгаа бол 57.4 хувийг нь банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна.
Банкуудын эх үүсвэрээр олгож буй зээл 14 хувийн хүүтэй байгаа бол хөтөлбөрийн зээл 8%-ийн хүүтэй. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нэгдүгээр сард 11.5 хувь буюу жилийн өмнөхтэй харьцуулахад 1.0 нэгж хувиар буурчээ.
Зураг. 2020 оны нэгдүгээр сард олгосон ипотекийн зээл
- 74.1% нь хөтөлбөрийн зээл
- 20.9% нь банкуудын өөрийн эх үүсвэр
- 5.0% нь бусад эх үүсвэрээс олгогдсон байна.
Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.4% нь хэвийн байгаа бол 2.8% нь хугацаа хэтэрсэн, 1.9% нь чанаргүй зээл байна.
Чанаргүй зээлийн 60 орчим хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл эзэлж байгааг Монголбанкны мэдээлэлд дурджээ.