Авлигатай тэмцэх газраас ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан тухай мэдээлэл тархаад байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 3-ны өдрийн 21 цаг 45 минутад Х.Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг хүргүүлжээ. Үүний дагуу тус шүүхээс Х.Ариунболдыг баривчлах зөвшөөрөл олгосон байна.
Эх сурвалжийн мэдээллээр Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас удаа дараа авлига авсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.