Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шуурхай хариу арга хэмжээний багууд нийт 75 удаа яаралтай дуудлагад үйлчилсэн байна. Ингэхдээ 36 онгоц, 2 вагон, 14 чингэлэг, 29 автобус, тусгаарлах байранд 26 удаа тус тус халдваргүйжүүлэлт хийжээ.
Шуурхай хариу арга хэмжээний нийт найман баг байдаг бөгөөд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд нийт 22801,9 м3 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн гэж.