НМХГ-ын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр БЗД 12 хороонд байрлах “Алтан гадас трейд” ХХК-ний худалдааны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар байгууллагын дотоод хяналт хангалтгүй, худалдааны заал болон агуулахын цэвэрлэгээ угаалга хангалтгүй, агуулахын зохион байгуулалт алдагдсан, хүнсний барааг ахуйн бараатай хольж хураасан, чийг хэмжигч байршуулаагүй, буцаан татан авалтын бүртгэл хөтөлдөггүй, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон дотоод сургалтыг хийдэггүй, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан, импортын хүнсний бүтээгдэгдэхүүний шошгын стикерийг нааж харилцагч нарт түгээдэггүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
Илэрсэн зөрчлийн дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, зөрчлийг арилгуулах улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.