СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.
Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө.