Нийслэлд
өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12
метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 хэм орчим
байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр
Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд
хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө
маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй
салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж
байна.
2020 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун
аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо,
нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст
секундэд 14-16 метр, зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга
шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн
өвөр говиор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар
6-11 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
19-нд
нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн
аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх
нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон
шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их
нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм
дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан,
бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн
байна.