Халдварт
өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: "IV сарын 21-нд
ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол
бүртгэгдээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ
коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна. Алтанбулаг боомтоор орж
ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг
ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ховд, Дорнод
зэрэг аймгуудад мөн лаборатори бэлтгэгдсэн. Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэн
ирсэн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдгийг хяналтын
журмаар шүүж үзсэн. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү
байна, зөв ойлгох хэрэгтэй. Мөн дархлаагаа дэмжих шаардлага байна" гэлээ.