Жирэмсэн болон хөхүүл эхэд:
- Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх
- Эмчийн хяналтад байх
- Амны хаалт зүүх
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах
- Тайван стрессгүй, ядрахгүй байх
- Сайн унтаж амрах
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
- Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
- Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах
- Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах
- Гэрээ 2 цаг тутам агааржуулах
Гэр бүлийн гишүүдэд:
- Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх
- Хүүхдийг үнсэхгүй байх
- Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
- Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх
- Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах