09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах нь” зөвлөлдөх уулзалт болно.
09.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ.
09.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт нисэхийн салбарын спортын аварга шалгаруулах спорт тэмцээн эхэлнэ.Утас:91912343
09.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн болно.
10.00 цагт “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах зорилго бүхий “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” аялал Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөдөлнө. Утас: 99201103, 99851606
10.00 цагт ХХААХҮЯ-нд "Хүүхдэд зориулав 2018" үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Гэрлэх ёслолын ордонд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НОБГ-аас “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.
11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр сарын нөхцөл байдлыг танилцуулна.
11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газаарт ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ-аас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “130/80” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Г” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ