Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
5 сарын 5, 2020

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа болон Европын Холбооны зарим улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ цаг үеийн асуудлаар ярилцав.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа Монгол Улс "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг үр дүнтэй буйг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан үүсч буй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахалтай холбогдуулан авч буй арга хэмжээг тайлбарлан дэлхий дахиныг хамраад буй энэхүү цар тахлыг даван туулахад нийтээрээ хамтран ажиллахыг чухлыг тэмдэглэсэн байна.