Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Коронавируст халдвараар 4,250,000 хүн өвчилж, 286,000 хүн нас барсан байна. Мөн 1.5 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Өчигдөр ЗӨСҮТ-ийн баг ачааны хоёр онгоцыг тээвэрлэн ирсэн ачаатай нь ариутгасан. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 241 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан. Гадаадын 6 улсаас 37 дуудлага ирлээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Франц, БНТУ, БНСУ, БНЭУ-аас 10 хүн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан байна" гэв.