“Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн “Галуут” гэдэг газраас иргэн О сураггүй алга боллоо” гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, шуурхай эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Уг дуудлага энэ сарын 9-ний өдөр ирсэн бөгөөд тус иргэн /35 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад оргон гарсан байна. Тэрээр Арвайхээр сумын Өлзийт багт амьдардаг ахындаа эсэн мэнд ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Холбоотой мэдээ