ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: ""Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн.
Үүний дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах авах төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжид
- Улаан-Үд хотоос 202 иргэнийг 14-нд,
- Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх ёстой. Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.
Мөн Энэтхэг улс руу V сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир V сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна. Kдоогийн байдлаар Энэтхэг дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж байгаа" гэв.