Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. Энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон. Хуваарийн дагуу хоёрдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Иймд иргэд хоёрдугаар улиралдхудалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.
НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.
Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.
Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
- Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
- Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
- Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
- Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Х.ЕСҮ