-Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна.
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдийн давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 20-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүний шинжилгээ,
- ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85 хүний шинжилгээ,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ,
- Ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна.
Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.