Нэг хүн эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны сувилал руу шилжлээ
10 сарын 30, 2020

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 28,29-ний өдөр буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд нийт 1,242 хүний сорьцод шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын гаднаас 340 тохиолдол зөөвөрлөн орж ирж, батлагджээ. Үүнээс 313 хүн эдгэрсэн бөгөөд эдгэрэлт 92 хувьтай байна. Бүх ажиглалт, тандалт нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад 9, сувиллын ажиглалтад 3 хүн хянагдаж байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчилгээнд байна. Үүнийг биеийн байлдын үнэлбэл 19 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ” гэлээ.