Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1,980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:
- 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 6-нд Алматы-Улаанбаатар
- 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар
- 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
- 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
- 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.