Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ
11 сарын 4, 2020

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Баянгол дүүргийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Г.Нарангэрэл удирдан явуулж байна.

Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, дүүргийн ИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг хэлэлцэнэ.

Дашрамд дурдахад, Баянгол дүүргийн ИТХ нь 41 мандаттай бөгөөд өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулагдсан сонгуульд 91 хүн өрсөлдсөн. Тус дүүргийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгчийн батлахыг аравдугаар сарын 21-нд гардуулсан юм.