11 сарын 10, 2020

И Баримтын тохирлоос азтан болчихоод цахим төлбөрийн баримтын системд урамшуулал авах хүсэлтээ илгээсэн боловч бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу хэмээн нийслэлийн Татварын газраас мэдэгдлээ. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол сард нэг удаа явагддаг.  Өнгөрсөн сард л гэхэд EBarimt системд 32,023,512 баримт бүртгэгдэж 30 мянган төгрөгийн 28,736, 100 мянган төгрөгийн 2,890, нэг сая төгрөгийн 290, гурван сая төгрөгийн азтан 27, таван сая төгрөгийн гурван азтан тус тус тодорсон юм.