Хот хооронд зорчих тасалбарыг буцаах, дараа ашиглаж болно
11 сарын 11, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоогоод байна. Хөл хорио энэ сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үйлчлэх юм. Иймд хот хоорондын зорчигч тээврийн зорчих тасалбар урьдчилан захиалж авсан иргэдийн тасалбарыг буцаах, дараа ашиглах боломжоор хангах юм байна.

Үүнтэй холбоотойгоор аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож, зорчигч тээврийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХННАвтотээврийн үндэсний төв ТӨҮГ-т үүрэг болгожээ.