Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ
11 сарын 12, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн арвандүгээр сарын 12,13-нд хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалсан билээ. 

Тэгвэл цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.