Өнөөдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт 15 цэгээр нөөцийн мах борлуулж эхэлнэ. Хонины мах нэг килограмм нь 6,700₮ бол үхрийн мах 7,700₮-өөр борлуулагдах юм байна.
Иргэн та хүнсний худалдааны газруудаар явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих/2метр/, гараа ариутгах дүрмийг баримталж халдвараас хамгаалахыг мартуузай.
Нөөцийн мах борлуулах цэгүүд
Баянгол дүүрэг
- II хороо, KFC төвийн баруун талд
- 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
- 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
- 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
- I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
- 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй дүүрэг
- 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар дүүрэг
- Хангай хотхоны гадна талбай
- 18 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг
- 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
- 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
- 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан - Уул дүүрэг
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай.