Халдваргүйжүүлэлтийн ажлыг хэрхэн хийж буй талаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу үзвэр үйлчилгээний газар, супермаркет, айл өрх, их, дээд сургуулиуд зэрэг нийт 60 гаруй цэгт хариу арга хэмжээний найман баг 30,000 гаруй мкв-д эцсийн халдваргүйтгэлийг хийж, халдвар дамжихаас сэргийлэн ажиллалаа.
Мөн халдвар голомтлон гарсан Энхсаран сувиллын III дугаар байранд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн. Аливаа халдвар тарахад халдвар дамжих замыг зогсоох нь маш чухал юм. Тэр утгаараа манай байгууллага голлон ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа багуудыг дадлагажуулан ажилласан. Мөн 18 цэгт халдвар хамгааллын дэглэмийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Одоогийн байдлаар ЗӨСҮТ-ийн 96, орон нутагт 285 эмч ажилтан 24 цагийн байнгын бэлэн байдалд ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, иргэд маскаа зүүж байгаа ч буруу зүүх нь их байна. Маскаа зөв зүүхэд анхаарч хэвших хэрэгтэй бөгөөд гэр орондоо гадуур өмссөн хувцсаа сольж, байнга гараа угаахад анхаараарай” гэв.