ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Манай улсын хувьд 439 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан.
119 утсанд 24 цагийн хугацаанд 2,400 гаруй хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан” гэв.
COVID-19 илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах 18 цэг:
- Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
- Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
- Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
- Баянгол дүүрэг - Эмүжин төв
- Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
- Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
- Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
- Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
- Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
- Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
- Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
- Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
- Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр