Өчигдөр 83 хүн эрүүлжүүлэгджээ
11 сарын 19, 2020

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 615 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт дуудлагын 265 нь зөрчлийнх бол хулгайлах 8, гэр бүлийн хүчирхийллийн 40, гэмт хэргийн шинжтэй 31 дуудлага ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 83 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 36, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 38 зөрчил гарсан байна.