Булган аймгаас энэ сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, 43, 44 настай хоёр иргэн тухайн өдрийн 15:00 цагийн орчимд “Сэлэнгэ” амралтын газраас Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болжээ. Тэд тус амралтын газарт барилгын ажил гүйцэтгэж байсан аж. Сураггүй болсон иргэдийн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 20-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Алга болсон иргэдийг аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд “Сэлэнгэ” амралтын газраас “Буурлын-Ар” гэх газар хүртэл эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл Улсын онцгой комиссоос энэ сарын 11-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож эхэлснээр орон нутгийн удирдлагууд ч бас уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.