Эрүүл мэндийн яамнаас коронавиусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр нийт 3011 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдол нэмж илэрчээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагийн байдлаар нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна.
- Улаанбаатар-шинээр 11 тохиолдол
- Сэлэнгэ-нэмж илрээгүй, нийт тохиолдол 98
- Дорноговь-нэмж ирлээгүй нийт тохиолдол 17
- Дархан-Уул-нэмж ирлээгүй нийт тохиолдол 20
- Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг