Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин хязгаарлалтад ороогүй 13 аж ахуйн нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.
Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113,908 хүн зорчжээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд тээвэрлэлтэд гарах бүрд эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна.