ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг, таван аймагт гарсан халдварыг сум тус бүрээр нь танилцууллаа. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүдэд тархаж цаашлаад бариа засал хийлгэсэн, нэг орцны оршин суугчид, караокед орсон, төрсөн өдөрт оролцсон хүмүүст өвчлөл бүртгэгдэж байгааг А.Амбасэлмаа дарга хэлэв. 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт халдварын 60 тохиолдол батлагдаад байгаа.
Улаанбаатар хотод халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,
- Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол
- Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол
- Баянгол дүүрэгт 14 тохиолдол
- Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол
- Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол
- Багануур дүүрэгт 1
- Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Төмөр зам дагасан халдварын голомтод бүртгэгдсэн 202 тохиолдлыг байршлаар нь харвал,
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 141 тохиолдол
- Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 тохиолдол
- Дархан-Уул аймгийн Дархан суманд 18 тохиолдол
- Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2 тохиолдол
- Орхон аймгийн Баян-Өндөр суманд 17 тохиолдол
- Дорноговь аймгийн Айраг суманд 4 тохиолдол
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 14 тохиолдол
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 3 тохиолдол бүртгэгдээд байна.
Коронавируст халдвараар 2-90 насныхан өвчилсөн бөгөөд дундаж нас 32.8. Хүйсийн хувьд 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй. Халдварын батлагдсан тохиолдлуудын 32 хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.