Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа. Ингээд яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б. Бямбасайханы асуудлыг хэлэлцэж эхлэв. Тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцож байгаа ажээ.
Б.БЯМБАСАЙХАН, С.БАЯРЦОГТ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал эхэллээ. Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм