Худал мэдээлэл тараасан 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 сая орчим төгрөгөөр торгожээ
11 сарын 25, 2020

Халдварт өвчний үед худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдөлд оруулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэсэн тухай ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан хэллээ.

Тэрбээр "Хорио цээр тогтоосноос хойш цагдаагийн байгууллага бүх өргөдөл гомдол, худал мэдээллүүдийг шалгаж буй. Одоогийн байдлаар нийтдээ 740 гаруй гомдол мэдээллийг шалгаад байна.

Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах арга хэмжээ авсан бол 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 сая гаруй төгрөгөөр торгох арга хэмжээг авсан" гэсэн юм.

Түүнчлэн "Худал мэдээлэл тарааж буй нөхдүүд ингэж хуулийн санкцид орж, торгууль төлж байхаар үүнийгээ ажил, амьдрал ахуйдаа зарцуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа дэг журмаа сахихыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна" хэмээн хэллээ.