Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр (2020.11.25) 11:30 цагт ээлжит мэдээллээ хийв. Тус комиссын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд бөгөөд ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байгаа аж. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажиглан тусгаарлах зургаан байранд 149 иргэн байгаа аж. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш тус аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд нийт 15372 иргэн хамрагджээ.
Холбоотой мэдээ