“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах хугацааг сунгалаа
11 сарын 27, 2020

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хязгаарлалтад орсон.

Иймд “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2021 оны шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаарх материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авах байсныг 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл хүлээн авахаар сунгаж байгааг УИХ-ын Тамгын газраас мэдэгдлээ. Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн газар/