Орон нутгийг зорих иргэдийн зорчих цагийн хуваарь
11 сарын 29, 2020

Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг арванхоёрдугаар сарын 1-ээс аймаг руу нь нэгдсэн зохион байгуулалтаар автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Ингэхдээ орон нутагт хоригдоод байгаа иргэд ч мөн Улаанбаатар хотод ирэх зохион байгуулалтыг давхар хийж буй.

Харин голомтын бүс болоод буй Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгууд руу зорчих иргэдийг арванхоёрдугаар сарын 7-ноос мөн нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг зохион байгуулна. Эхний ээлжинд гаргасан зорчих цагийн хуваарийг эндээс тодруулан үзээрэй.

Архангай аймагт Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул энэхүү хуваарь өөрчлөгдөж болзошгүйг мөн анхаарна уу.