Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг цагдаагийн байгууллагаас сануулав. Ийм төрлийн зөрчил гаргасан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага тооцжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд цагдаагийн алба хаагчид цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэхэд хяналт тавьж байгаа юм. Хэрэв цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох юм.