COVID-19 цар тахлаас шалтгаалан улсын төсөв хүндэрч, он гаруут тодотгол хийх дээрээ тулаад байна. Төр улс цемент, шохойд мөнгө үрэхгүйгээр иргэддээ гол анхаарлаа хандуулъя, дэмжье, аж ахуйн нэгжүүдээ аварч үлдэхээр төлөвлөж байгаа.
Гэвч төрийн бодлогыг хэрэгжүүлдэггүй, түмний эрх ашгийг үл хүндэтгэн өөрийн суудлын тав тухыг боддог Засаг дарга нартай болжээ. Хуулиар удахгүй батлагдах орон нутгийн төсвийн задаргааг харвал 5-6 аймгийн засаг дарга тансаг зэрэглэлийн Ланд-200, Лексүс-570 маркийн авто машин авахаар оруулжээ. Тухайлбал Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийг энд онцолъё. Шинэхэн засаг дарга тамгаа авсан даруйдаа эрх мэдлээ тогтоох, мөрөөдсөн тансаглалаа хэрэгжүүлэхээр зэхэж эхэллээ. Өмнөх засаг даргын авто машин гологдож, “ондооших сэрэлдээ” хөтлөгдөн шинэ машин авахаар Булган аймгийн 2021 оны төсөвт суулгажээ. Боловсролын байгууллагын төсвийг нэг ч төгрөгөөр нэмээгүй хирнээ Засаг даргын авто машинд 185 сая төгрөг, Тамгын газрын авто машинд 50 сая төгрөг суулгажээ. Нийгэм бүхэлдээ тэвчиж болох зардлыг танаж, эдийн засгаа аварч, иргэдийн эрүүл мэндэд анхаарч гэж шахаж байгаа энэ үед Булган аймгийн дарга нарын унах 235 сая төгрөгөөр юу хийж болох вэ? Гэсэн асуулт гарч байна. Энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүддээ дэмждэггүй юм аа гэхэд Ковидоос урьдчилан сэргийлэх, хамгаалах иж бүрдэл нэг тус бүр нь 10,000 төгрөг гэж тооцвол 23500 иргэн ээ хамгаалах боломжтой юм. Эсвэл Ковидийн эсрэг дархаа тогтоох вакцин нэг тун нь 37 доллар буюу 105,000 орчимд гарах магадлалтай байна. Эндээс харахад Булган аймгийн 2235 иргэнийг дархлаа тогтоох боломжийг шинэ жийпээр солилоо.