Сэлэнгэ аймгийн гурван иргэн, ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ
12 сарын 9, 2020

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол таваарнэмэгдлээ. Үүний гурван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн. 

Улаанбаатар хотод буюу ХӨСҮТ-ийн хоёр ажилтан/лобрант, ариутгагч/ халдвартай нь батлагдлаа. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 443 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 893 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 500 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 64, хөнгөн 429 байна" гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 443 : (2020.12.09-ны байдлаар)

  • Сэлэнгэд - 207
  • Улаанбаатарт - 128 
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 31
  • Говьсүмбэрт - 4 
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.