Орон гарсан УИХ-ын гишүүнийг чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах товыг тогтох ёстой. Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 11-нд дуусаж байгаа аж.
Тиймээс УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулт явуулах өдрийг товлон зарлах, зардлын хэмжээг тогтоох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын нөхөн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудал хөндөгдөв.
СЕХ-ноос дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулах бол нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамт зохион байгуулбал нөхөн сонгуулийг 100 орчим сая төгрөгөнд багтаан зохион байгуулах зардлын тооцоог хүргүүлсэн байна. Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох хуулийн хугацаа дуусаж байгаа учир уг сонгуулийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулахаар тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо баталлаа.
УИХ хуульд заасан хугацаанд багтаж нөхөн сонгуулийн товыг тогтох ёстой. Тиймээс нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах тогтоолыг төслийг ийнхүү батлав. Гэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоохдоо нөхөн сонгуулийн товыг өөрчлөх боломжтой гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв.