Архангай аймгийн Жаргалант суманд нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шиинжилгээ авахад вирусийн сул эерэг хариу гарсан тул шуурхай штабаас хариу арга хэмжээ авч, PCR-ийн шинжилгээнд хамруулахаар сорьцыг зөөвөрлөөд байна гэж тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлж байв.
Тухайн иргэний шинжилгээний хариу гарсан байна.
Энэ талаар "Жаргалант суманд гарсан нэг сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.
Хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, амны хаалтаа байнга хэрэглэн, гараа ариутгахыг Архангайчууддаа уриалж байна" гэж АОК-оос мэдээллээ.